Та бидний эвслээс энэ удаагийн сонгуулийг хүчингүй болгож, дахин сонгууль хийх талаар мэдээлэл хийллээ.
Энэ үеэр МАХН-ын дарга, “Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд энэ сонгууль бол шударга бус сонгууль болж байна. Хар хайрцагны будлиан, саналын дүн буруу гарсан зэрэг асуудлууд үүсч байна. Үүнийг бид яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй.
Дахин сонгууль явуулах хэрэгтэй. МАН-ын дарга У. Хүрэлсүхэд хэлэхэд айгаагүй бол дахин сонгууль хийж, шударгаар өрсөлдье. Би бол бүх шатанд луйвар хийдгийг мэдэж байв. Энэ сонгуулийг жинхэнэ луйврын сонгууль болно гэж өмнө нь хэлж л байсан.
Мөн Ж Батзанданд хандаж хэлэхэд одоо хууртаж ханах хэрэгтэй. Одоо бүгдээрээ шударга ёсны төлөө тэмцье. МАН-ын эсрэг бие даан нэр дэвшигчид минь бүгдээрээ хүчээ нэгтгэе. Одоо мананд дарлуулдаг цаг өнгөрсөн. Бид тууштай тэмцэх болно” хэмээлээ. Мөн энэ үеэр 17 цагаас Ерөнхийлөгчтэй уулзана гэдгээ илэрхийллээ.