Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр гурван лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ.
Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан" гэв.