2020 оны УИХ-ын сонгуульд 13 эмэгтэй ялалт байгуулсан билээ. Эдгээр эмэгтэйчүүдээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хамгийн олон буюу 37457 хүний санал авсан байна.
Тэрээр МАН-ыг ялалт байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Тодруулбал, коронавирус хэмээх цар тахал 200 гаруй улс оронд тархаад байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн салбарыг зөв зохион байгуулж дотооддоо халдвар тараахгүйгээр маш хариуцлагатай ажиллаж буй. Тиймээс иргэд Д.Сарангэрэл сайдад дахин итгэл хүлээлгэсэн нь дамжиггүй.