Шинэ эвслээс мэдээлэл хийж байна.
Шинэ эвслийн дарга Ж.Батзандан "УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож 200 гаруй мянган иргэний саналыг авсан байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой элдэв маргаан нэлээд гарсан. Хууль хяналтын байгууллага, иргэд, оролцсон байгууллагаас гарсан зөрчлүүдийг хянаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шинэ эвслийн төлөө саналаа өгсөн 230 мянга гаруй иргэддээ талархал илэрхийлье.
Миний бие Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж 20 гаруй мянган иргэний саналыг авлаа. Гурван мандаттай дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга маань Чингэлтэй дүүрэгт дөрөвт орлоо, Л.Болд дарга маань олон мянган хүний санал авлаа. Хөдөө орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид маань ч олон саналыг авлаа. Харамсалтай нь бид нэг ч суудал авч чадсангүй. Энэ маань бид үйл хэрэг, үзэл санаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бодож байна. Шинэ эвсэл нэг ч суудал авч чадаагүй тул би эвслийн болон намын даргын суудлаа хариуцлага хүлээлгэн өгч байна" гэлээ.
Шинэ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд "Ардчилалд халтай сонгууль боллоо. Хэдийгээр Шинэ эвсэл УИХ-д суудал авч чадаагүй ч шударга ёсны төлөө тэмцсэн таван гишүүний гурав нь дахин УИХ-ын гишүүн болохоор боллоо. Тиймээс хариуцлага хүлээн улс төрийн албан тушаалаасаа огцрох болсноо зарлаж байн" гэлээ.
ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИЙН НЭГ САНАЛ 60-100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ БАЙЛАА
6үгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Коронавирусаас эхлээд МАН олонх болох бүхий л нөхцөл бүрдсэн үе байлаа. Ахмадуудын зээлийг тэглэсэн. Ахмадууд үр ачдаа приус аваад өгчихсөн, байрны зээлийн урьдчилгаа болгосон байсан тул төрийн минь сүлд өршөө гээд бүгд үр хүүхэдтэйгээ очоод саналаа өгчихсөн. Мөн энэ удаагийн сонгуулийн санал 60-100 мянган төгрөгийн үнэтэй байсан. Дээлээ өмсөж саналаа өгөөд 100 мянган төгрөг ав гээд нээлттэй зар тавьчихсан, саналаа өгсөн залуус банкин дээр дугаарлаж байсан.