Увс аймагт Ардчилсан намаас 2020 оны УИХ-д нэр дэвшсэн С.Жавхлан 12403 буюу 28,4 хувиар ялагдал хүлээсэн. Тэгвэл сонгуулийн үр дүн гарсны дараа өөрийн цахим хуудсаар дамжуулан товч мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Нутгийнхандаа хандаж нэг зүйл хэлье ээ. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Дээр нь энэ амьдрах насандаа би дахин хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай уулзаарай. Баярлалаа.
Миний нутгийн ах дүүс мэнд амгалан, жаргалантай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо л хайрлаж яваарай гэж хэлье дээ. Төрсөн ганц ахаасаа уучлалт гуйж байна. Би дахин хэзээ ч нутагтаа ирэхгүй" гэлээ.