Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн хэмжээнд 9 сая 510 хүн халдвар авч, 473 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт дэлхий нийтээр 162 мянган хүн шинээр халдвар авлаа.
Сиатл-УБ-ын онгоцоор 262 зорчигч ирснээс нэг хүнийг ХӨСҮТ, 2 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан.
Замын-Үүдэд өчигдөр ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори өчигдөр 124 хүн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өчигдөр 338 хүн шинээр ажиглалтад орж, 2458 хүн тусгаарлалтад байна.