Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Нийт 2070 санал авах байрнаас мэдээ авах ёстой бөгөөд үүний 2035-аас нь мэдээ ирээд байна. Харин үлдсэн 35 санал авах байрны мэдээ хүлээгдэх шинжтэй. Зарим хэсэгт 100 гаруй км зам туулж, гол ус гаталж мэдээ дамжуулж байгаа учир бэрхшээл их байна. Онцгой байдлын албаныхан хүнд даацын машин гаргаж, өнөө шөнөдөө багтаан дээрх 35 хэсгийн мэдээг дамжуулахад дэмжлэг үзүүлж байна. 29 тойргоос 15 тойргийн мэдээ 100 хувь ирсэн.
Одоогийн байдлаар сум, дүүргийн сонгуулийн хороодууд хяналтын тооллого хийх ажил руугаа орсон. СЕХ-д ирсэн мэдээгээр 1000 гаруй хэсэг дээр хяналтын тооллого хийгдэж байгаа. Тооллогын дүнг маргааш өглөө эцсийн байдлаар танилцуулна" гэлээ.