УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт гурван мандаттай сонгууль болов. Тус тойрогт "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшсэн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар олонхийн санал авч ялалт байгууллаа. Мөн бие даан нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, аймгийн Засаг дарга асан Л.Батлут нар олонхийн санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.