УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай үргэлжилж дууслаа. Санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг СЕХ-ноос танилцуулж байна.
Одоогоор Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат 20461 хүний саналаар тэргүүлж, түүний дараагаар мөн МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрам 20333, Д.Өнөрболор 17429 хүний саналаар тус тус тэргүүлж явна.
Харин АН-аас нэр дэвшигч С.Баярцогт 13031 хүний саналаар дөрөвт бичигдэж, Д.Эрдэнэбат 13014, Д.Үүрийнтуяа нар 12000 хүний саналаар удаалж байна.