Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаарх санал хураалтын ирцийн мэдээллийг танилцууллаа.
Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт санал хураалтын ирц хамгийн өндөр буюу 65 хувьтай байна. Тус дүүргийн 18-25 насны залуусын 54.9 хувь саналаа өгчээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт санал хураалтын ирц хамгийн бага буюу 39 хувьтай байна. Тус дүүрэгт 18-25 насны 4160 сонгогч саналаа өгсөн нь 30,8 хувийг эзэлж буй нь хамгийн бага үзүүлэлт болжээ.