2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн үргэлжилж байна.
Сонгуультай холбогдуулан Монголын багш эцэг эхийн холбооноос “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн баг гарган Сонгуулийн ерөнхий хороотой хамтран 2020 оны сонгуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүртээмжтэй зохион байгуулахыг иргэд, байгууллагуудад анхааруулсан. Ингэхдээ видео хичээлээр сонгогч сонгуульдаа хэрхэн оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэн яаж сонгуульдаа оролцох тухай хуулийн болон онолын мэдлэгийг бэлтгэн явуулсан.
Тэр ч утгаараа энэ жилийн сонгуулийн санал өгөх байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сандал ширээ, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан барелль хавтас, үсгийн хэвийг бэлтгэж, сонгуулийг иргэн бүрт тэгш хамруулан явуулж байна.