Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан эхнэр Ч.Ичинхорлоо, хүүгийн хамт саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр ярихдаа "Энэ удаагийн сонгууль журмын хүрээнд сайхан явагдаж байна. Түүнчлэн сонгогчдын боловсрол, мэдлэг, хандлага төлөвшил өөрчлөгджээ. Зохион байгуулалт өндөр байна.
Миний хувьд энэ жилийн сонгуулиас гадна 4 удаа сонгуульд санал өгч байсан. Түүнчлэн хүү маань анхны сонгуулиа өгч байна. Энэ жил залуучууд давамгайлж оролцож байгаа нь талархууштай” гэлээ.