УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Улаанбаатарын цагаар 07.00 цагаас эхэлсэн санал хураалтыг 2070 хэсгийн хорооны санал авах байруудад 22:00 цаг хүртэл авна.
Тэгвэл төрийн түшээдээ сонгох сонгуултийн санал хураалтаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар 48 дугаар ЕБС-ын спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгөх аж.
Харин Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгөх гэнэ.