Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга Я.Буянжаргал : “Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 2274 иргэн байна.
Бээжинд манай улсын нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Тус иргэнээ татаж авах талаар ярилцаж байна. Ирсэн тохиолдолд Дорноговь аймгийн тусгаарлах байранд байрлуулан, шинжилгээ оношилгоог хийж, хаана хэвтүүлэхийг шийднэ.
Мөн гэртээ уналт таталттай, хөхний хавдартай өвчтөнгүүд нэр ус, гарал нь тодорхойгүй янз бүрийн эмүүдийг хэрэглэдэг гэсэн гомдол ирсэн. Энэ талаар бид судалж байна. Хилийн боомтуудаар орж ирж буй жолооч нарт шинжилгээ хийсээр байна. Замын Үүдийн боомт дээр явуулын лабораториудыг ажиллуулж байна" хэмээлээ.