ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа халдвар тархсан улс орнуудын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "АНУ – Зургадугаар сарын 22-ны өдөр 27,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 308 хүн нас баржээ. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2, 275 мянга гаруй хүрчээ. Шинэ халдвар болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо тогтвортойгоор буурч байгаа учраас Нью- Йорк хот болон Вашингтонд хөл хорио хязгаарлалтыг цуцлахаар болжээ.
Харин Каллифорн, Флорида, Техас, Аризо зэрэг мужуудад шинэ халдварын долоон хоногийн дундаж үзүүлэлтүүд өссөөр байна.
Бразил – Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 654 хүн нас баржээ. Тус улсын нийт батлагдсан халдварын тохиолдол нэг сая нэг зуун зургаан мянга болжээ. Эдгэрсэн хүний тоо 571600 гаруй болсон байна.
ОХУ- Даваа гарагт 7600 шинэ тохиолдол бүртгэгдэж, 95 хүн нас баржээ.
Герман – Өчигдөр 535 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван нас баралт шинээр бүртгэгдлээ. Тус улсын нийт халдварын тоо өссөн дүнгээр 190350 гаруйд хүрлээ.
Япон - Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 56 шинэ тохиолдол батлагдсаны 49 нь дотоодын халдвар, долоо нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Өмнөд Солонгос – Шинээр 46 тохиолдол батлагдаж, нэг нас баралт бүртгэгджээ.
БНХАУ– Халдварын 22 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна" гэлээ.