Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр 424 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин хоёр иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Эдгээр иргэд нь 26, 31 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүст вирус илэрч эмчилгээнд орлоо. Өнөөдөр 5 хүн эдгэрч, дараагийн сувилалд шиллжээ. 19-24 насны залуус 40 хоног эмчлүүлж эдгэрсэн.
Ингээд Монголд халдварын 215 тохиолдол батлагдаж, 158 хүн эдгэрсэн. 57 хүн эмчлүүлж байна. Хөнгөн 51, хүндэвтэр 7 хүн байна" гэлээ.