Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 9 сая 186 мянган хүн халдвар авч, 3.7 сая хүн эмчлэгдэж байна.
АНУ өмнөд Ази болон бусад өндөр хөгжилтэй орнуудад тархалт өндөр хэвээр байна. Ялангуяа АНУ-д халдвар залуучуудын дунд голомтлон тархаж байгааг онцгой анхаарах ёстойг ДЭМБ-аас анхаарууллаа. ОХУ-д 7600 хүн шинээр халдвар авч, 95 хүн нас барлаа. Буриад, Тува, Чита хотод 40-150 хүн шинээр халдвар авлаа.
Иргэдээс гадуур болон автобусанд хүмүүс амны хаалтгүй явж байгааг анхааруулж, ЭМЯ-д гомдол гаргасан.
17 чиглэлийн гал тэргэнд 5000 гаруй хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.