Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 9.330 сая халдварын тохиолдол илэрч, 469 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 14 мянга, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 15 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 122 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7728 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 44-147-оор нэмэгдлээ. Тувад 147 тохиолдол, Эрхүүд 191 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байх..
Мөн коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их тархдагийг эрдэмтэд тогтоолоо.
Монгол Улсын хэмжээнд 2183 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 1-5 насны 115 хүүхэд, 45 жирэмсэн эх байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн эмгэгтэй 95 хүн байна. Үүнээс найман хүний бие хүнд байгаа бөгөөд голдуу ахмад настнууд хүнд байна. Швед улсад эрчимт эмчилгээнд байсан эмэгтэй бие сайжирч байна.
Манай улсад 2183 иргэн ажиглалтад байна. Үүн дотор хүүхэд 41, ахмад настай 16, жирэмсэн 13 хүн байлаа. Тэднээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг ЦТЭ-т тусгаарлалаа" гэв.