Өнөөдөр таван хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэв.
Тэрбээр "Эдгээр иргэд бүгдээрээ оюутнууд. Ингээд батлагдсан нийт 204 тохиолдол болж, 132 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 72 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 67 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна" гэв.