Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирусний халдварыг дэлхий даяар 8.5 сая хүн авч, 455 мянган хүн нас барж, 4 сая 508 мянган хүн эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт Бразилд 17 мянга, АНУ-д 24 мянга, Энэтхэгт 13 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 125 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7790 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 21-122-оор нэмэгдлээ. Тувад 122 тохиолдол, Буриадад 51, Читад 83 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. Бээжингийн хүнсний зах дээр гарсан халдвар өөр гурван мужид тархсан байна. Одоогийн байдлаар тус захтай холбоотой халдварын тоо 158-д хүрээд байгаа юм.
Манай улсад 1719 иргэн ажиглалтад байна. Өчигдөр БНСУ-ын онгоцоор 266 хүн ирсэн. Үүнд, хүүхэд 41, ахмад настай 16, жирэмсэн 13 хүн байлаа. Тэднээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг ЦТЭ-т тусгаарлалаа.
Өчигдөр БНСУ-аас ирсэн 257 зорчигчоос 5 хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг ЦТЭ-д хэвтүүлсэн.
119 дугаарт 163 дуудлага ирж, шуурхай аппт АНУ-аас нэг хүн холбогдож, зөвлөгөө авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс назгайрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.