Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд төрөөс шалгалт хийх нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг өгсөн билээ.
Тэгвэл мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж байгаа зарим хязгаарлалтыг сулруулах тал дээр судалгаа хийж ажиллаж байгаа аж.
Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийг хуваарьт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 22:00 цаг хүртэл ажиллаж байгааг 00:00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газрыг нээхээр ажиллаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.