“Улаанбаатар-сонгдо” эмнэлгийнхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зайнаас үзүүлэх аппликэйшнийг Монголд анх удаа нэвтрүүллээ. Иргэд “Borderless.clinic”-ийг гар утас, компьютерт суулгаснаар тус эмнэлгийн эмч нар болон уг сүлжээнд нэгдсэн БНХАУ, Австрали, БНСУ, Япон, Сингапур зэрэг улсын доктор, профессоруудтай цахимаар холбогдон, мэдээлэл солилцож, тусламж, зөвлөгөө авах боломжтой аж.
Шинэ вирусийн улмаас иргэдийг аль болох эмнэлэг рүү очихгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж буй энэ үед технологийн дэвшлийг ашиглан зайнаас холбогдон, эрүүл мэндийн тусламжийг цаг тухайд нь авах боломж нээгдлээ. Ингэхдээ өөрт илэрсэн шинж тэмдгийг эмчид хэлж, шаардлагатай бол шинжилгээ, оношилгоог гэрт нь хүртэл очиж авах боломжтой гэнэ.
Бэлтгэсэн: Б.Оргилох