БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 тархаад байгаа учир 2020.06.22-ны өдрөөс 2020.07.06 хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов.
Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан өчигдөр /2020.06.18/ болж эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долоодугаар сарын эхний хагаст татан авах тусгай үүргийн нислэгийн талаар хэлэлцэн дараах шийдвэр гарсан юм.
Энэ дагуу:
- 2020.07.02 Сөүл
- 2020.07.04 Токио
- 2020.07.07 Сөүл
- 2020.07.09 Истанбул /транзит/
- 2020.07.15 Сөүл /транзит/ чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов.
Мөн БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авахаар шийдвэрлэлээ.