Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нэрийдлээр энэ жилийн сонгуульд өрсөлдүүлэхийг хориглосон.
Улмаар Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан шүүхэд гомдол гаргасан юм. Шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаар Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 15.30 цагт Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох шүүх хурал болно.
Тус урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж буй юм.