Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ "Энэ удаагийн сонгуульд хууль бус үйлдлүүд явагдаж байна.
Сонгууль болохоос өмнө нэр дэвшигчдийг цагдан хорьж эсвэл барьцаа мөнгө шаардаж байгаа нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн Ардчилсан нам үзэж байна. Энэ бол иргэдийнхээ сонгох эрх нөгөө талаар нэр дэвшигчдийн сонгогдох эрх рүү халдаж буй маш бүдүүлэг үйлдэл.
Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй ийм үйлдэл явуулах ёсгүй. Тийм учраас сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн энэ үйлдлийг таслан зогсоохыг Ардчилсан намаас шаардаж байна. Ардчилсан намаас уриалга гаргаж байгаа бөгөөд бусад намуудыг нэгдэхийг уриалж байна" гэлээ.