Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд халдвар найман сая давж, 85 мянган хүн нас баржээ.Үүнээс зургаан сая буюу 75 хувь нь сүүлийн хоёр сарын хугацаанд бүртгэгдсэн.
АНУ, Африк, Өмнөд азид 435 хүн нас барж халдварын тоо хурдацтай өссөөр байна. Өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Их Британи улсын гаргасан судалгааны үр дүнг хүлээн авсан. Судалгааны эхний дүнгээр өргөн хэрэглээний дексаметасон эм нь хүнд болон маш хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээнд үр дүнтэй болох нь батлагдлаа. Тухайлбал, Хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдийн нас баралтыг 5.1 хувиар бууруулж, амьсгалын аппарат шаардлагатай байгаа өвчтөнүүдийг 3.1 хувиар бууруулсан үр дүнтэй байна.
Энэхүү судалгааны үр дүн нь хүнд хэлбэрийг эмчлэхэд сайн үр дүнтэй байгаа учир тус эмийг эмчийн хяналтан дор хэрэглэхийг зөвлөжээ. Мөн цаашдаа хөнгөн хэлбэрийн өвчтөнд хэрэглэх үр дүнтэй эм шаардлагатай байна” хэмээв.