Өнөөдөр 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэв.
Тэрбээр "Эдгээр иргэд 18-66 хоног эмчлэгдээд гарч байгаа. Эдгэрсэн хүмүүсийн насны ангиллыг харвал,15 нь 19-23 настай, нэг нь 35 настай иргэн байгаа юм. Тэд бүгдээрээ оюутан бөгөөд хоёр нь эмэгтэй, 14 нь эрэгтэй.
Ингээд батлагдсан нийт 201 тохиолдол болж, 127 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна" гэв.