Тусгаарлагдаж байгаа иргэдийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яамны тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийг хүртэл 197 тохиолдлыг илрүүлж оношилсон. Одоогийн байдлаар 111 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 70 хүн сувилалд байна.
Нийт батлагдсан тохиолдлын 90 орчим нь ОХУ-аас зөөвөрлөгдөн ирсэн. Эдгээр иргэдийн хүйсийн хувьд 63,9 хувь нь эрэгтэй, 36 хувь нь эмэгтэй байна. Халдварт өртсөн хүмүүсийн ихэнх нь 16- 24 насны залуучууд байгаа аж.
Одоогийн байдлаар нийт 19612 хүнд шинжилгээ хийсэн байна. Мөн ард иргэдийн дунд халдварын тандалт судалгаа хийсэн. Үүнд долоо хоногт 90 хүнээс шинжилгээ авч байсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 98 хүнд шинжилгээ хийснээс халдвар илрээгүй байна. Мөн Өмнөговийн боомтоор орж ирж байгаа нийт 180 ачааны жолоочоос түргэвчилсэн шинжилгээ авсан. Халдвар илрээгүй байна” хэмээлээ.