"COVID-19-ийн эмчилгээнд “шинжлэх ухааны үсрэлт" гарлаа гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрайесус мэдэгджээ. Тэрбээр Их Британийн эрдэмтэдийн хийсэн коронавирусийн халдварыг эмчлэх дексаметазоныг эмнэлзүйн туршилтын үр дүнг ийнхүү тодорхойлжээ. “Энэ бол COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн дунд нас баралтыг буурсан анхны эм юм" гэж Гебрейесус онцолжээ. Их Британийн Оксфордын Их сургуулийн эрдэмтэдийн хийсэн судалгаагаар үрэвслийн эсрэг “дексаметазон” эм хиймэл амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг35 хувиар, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүмүүсийн нас барах эрсдэлийг 20 хувиар бууруулсан байна. Уг эмийг Их Британид цар тахал дэгдэж эхлэх үеэс өвчтөнүүдэд уулгасан бол 5000 хүний амь насыг аврах байсан гэж судлаачид мэдээлжээ. Мөн тэдний үзэж буйгаар, олон хүн халдвар авсан ядуу буурай орнуудын хувьд энэхүү нээлт ихээхэн хувь нэмэр оруулж магадгүй ажээ. Уг эм Их Британид ердөө таван фунт стерлинг буюу 17700 төгрөгний үнэтэй гэнэ.