Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалттай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа улс орнуудын халдварын тархалтын талаарх мэдээллийг хүргэлээ.
АНУ – ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургаадугаар сарын 15- ны өдрийн байдлаар тус улсад 15500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, 496 нас баралт нэмэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо хоёр сая нэг зуун дөрвөн мянга гаруйд хүрснээс 116,100 гаруй хүн нас барсан. Мөн тус улсын засаг захиргаанаас Канад болон Мексик улстай зорчих хөдөлгөөнийг долдугаар сарын 21-ны өдөр хүртэл сунгажээ.
Бразил Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1282 хүн нас баржээ. Нийт батлагдсан халдварын тоо 923,100 гаруйд хүрчээ. Харин идэвхтэй халдвартай хүн 436000 байна гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
Япон Улсад зургаадугаар сарын 16- ны өдрийн 12 цагийн байдлаар 72 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна.
Харин Солонгос Улсад 43 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг нас баралт нэмэгджээ. Мөн Сөүлээс бусад мужуудад өчигдрөөс эхлэн халдвар бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн тус улсын хүнс эмийн аюулгүй байдлын яамнаас хомхойны эсрэг эмчилгээний эмийг ковид 19 халдвартай өвчтөнүүдэд хэрэглэж үзэх туршилтаа зогсоожээ.
Харин халдвар дахин бүртгэгдсэн Бээжин хот руу орох, гарах агаарын болон төмөр замын нислэгээ зогсоосон байна” гэж хэлэв.