Бээжингийн бөөний худалдааны зах дээр илэрсэн коронавирус нь Ухань хотод дэгдсэн вирусээс илүү халдвартай байж болзошгүй талаар Ухань хотын Их сургуулийн вирус судлалын профессор Ян Жаньчю хэлжээ. "Хувьслын явцад вирусийн халдвар нэмэгдэж, эсвэл сулардаг. Гэхдээ “Синфади” бөөний захаас илэрсэн коронавирус нь Ухань хотод дэгдсэн вирусээс илүү халдвартай гэж би үзэж байна" гэж тэрбээр "Хуаньцю шибао"-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Ухань хотын эрүүл мэндийн хороо шинэ төрлийн коронавирусийн талаар өнгөрсөн оны 12-р сард мэдэгдэж, 1-р сарын 17-н гэхэд 62 хүн халдварын тохиолдол бүртгэгдсэн нь сая Бээжинд илрээд байгаа тохиолдлын тооноос бага байгааг эрдэмтэн сануулжээ. Хэдийгээр одоо техникийн чадамж сайжирч, шинжилгээ сорилыг илүү ихээр хийж байгаа ч " гарсан үр дүн нь гэнэтийн зүйл байлаа". Үүнээс гадна түүний хэлж буйгаар Уханьд вирус халдвар тархахад нөлөөлж болох өвлийн улиралд дэгдсэн бол Бээжин хотод зуны халуун улирал байгаа нь өвчний тархалтад нөлөөлөх ёсгүй аж. Мөн Ухань хотод далайн бүтээгдэхүүний зах зээлтэй холбогдолгүй олон өвчтөн байсан бол одоо Бээжингийн тохиолдолд бүгд “Синфади” захтай холбоотой байна. Тахал судалгаагаар импортын хулд загас ангилах лангуунаас коронавирус илэрсний дараа Бээжин хотын Фэнтай дүүргийн томоохон бөөний зах болох “Шиньфади” захыг түр хаасан бөгөөд тус дүүрэгт онцгой байдал тогтоосний зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн салбарт үүссэн онцгой байдлын үед авах шуурхай арга хэмжээний зэрэглэлийг дахин хоёрдугаар түвшинд болгож дээшлүүлсэн юм. Даваа гарагийн байдлаар дэгдэлтийн голомтод байсан 76400 хүнээс шинжилгээ авч 67 халдварын тохиолдол илрүүлээд байна. Бээжин хотод зургадугаар сарын 11 хүртэл 56 хоногийн турш коронвирусээр дотооддоо халдварласан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм