Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэв.
Тухайн хүн нь Батлан хамгаалахын сургуульд суралцдаг 19 настай оюутан бөгөөд 32 хоног эмчлүүлжээ. Одоогоор Монгол Улсад батлагдсан 197 тохиолдол байгаагаас 109 нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа аж.