Цар тахалтай холбоотойгоор зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг (эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар) түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд буй. Ингэхдээ түрээсийн орон сууцад орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасаж, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг өөрчлөн, 2.2.2-т нь нэмэлт, өөрчлөлт оруулж, өнгөрсөн баасан гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар батлав. Ингэснээр түрээслэгч 15 хүртэлх жилийн дотор орон сууцаа түрээслээд, энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж, өмчлөлдөө авах боломж бүрдсэн байна. Мөн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, шууд орон сууцдаа орох нь.
Бэлтгэсэн:Б.Уран