Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ " Дэлхий даяар 7 сая 798 мянган хүн коронавирусийн халдвар авч, 427 мянган хүн нас барлаа.
Сүүлийн 24 цагт дэлхий нийтээ 118 мянган хүн шинээр өвчилж, 3300 гаруй хүн нас барлаа. Энэ өмнөх өдрийнхөө 8000 гаруй тохиолдлоор бага байна.
Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. 1-5 насны хүүхэд 57, 39 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 37 хүн ажиглалтад байна. АНУ, Швед, БНСУ-аас 3 иргэн ЭМЯ-ны 119 утсаар холбогдож, халдвараас сэргийлэх зөвлөгөө авсан.