Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А. Амбасэлмаа хэлэхдээ "294 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Энэтхэгээс ирсэн 259 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 98 боллоо" гэв.