Засгийн газар өнөөдөр /2020.06.12/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тухайлбал, Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусний цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.