АНУ – ын Техасын их сургуулийн судалгааны баг Ковид 19 халдвар хэрхэн тархдагийг судалсан талаар ЭМЯ – ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Б. Янжмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “БНХАУ –ын Ухань хот, АНУ – ын Нью-Йорк хот , Итали зэрэг улсад халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар судалжээ.
Үүнд шинжилгээ хийгдсэн байдал, хөл хорио тогтоосон байдал, хавьтлыг аль хэр илрүүлж байсан, зайнаас харилцах харилцаа, тэрчлэн амны хаалтын хэрэглээ зэрэг нийгмийн эрүүл мэндийн бүхий л арга хэмжээнүүдийг харьцуулж судалсан байна.
Хятад Улсын хувьд дээрх бүх арга хэмжээг бараг нэгэн зэрэг авч хэрэгжүүлсэн бол Итали болон Нью-Йорк хотод авсан арга хэмжээнүүд, хэрэгжүүлсэн хугацаанууд өөр өөр байсан нь арга хэмжээ тус бүр ямар үр дүнтэйг судлахад илүү дөхөм байжээ.
Итали болон Нью-Йоркийн халдварын тархалтыг харьцуулж үзэхэд амны хаалтыг заавал зүүхийг шаардсаны дараа халдварын тархалт илүү удааширсан байна. Италид бүрэн хөл хорио тогтоож Нью-Йорк хотод гэрээсээ гарахыг хориглож байхад халдвар буурсан, амны хаалт зүүх болсноос хойших нөхцөл байдалтай харьцуулан судлахад Итали Улсад дөрөвдүгээр сарын 6-аас тавдугаар сарын 9-ны хооронд амны хаалт зүүдэг болсны үр дүнд 78 мянга гаруй халдварын тохиолдлоос сэргийлж чаджээ.
Харин Нью йорк хотод дөрөвдүгээр сарын 17 – ноос тавдугаар сарын есөн гэхэд 66 мянга гаруй халдвараас сэргийлж чадсан хэмээн судлаачид дүгнэсэн байна.
Улмаар халдвар олон нийтийн газар байхдаа амны хаалт зүүх нь халдвар хүнээс хүнд дамжихаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөв арга гэдгийг судлаачид онцолсон байна.
Амны хаалт зүүхийн хажуугаар зайнаас харилцах, хөл хорио тогтоох , хавьтлыг илрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хамтад нь авч хэрэгжүүлэх нь халдварыг зогсоох хамгийн сайн арга байж болзошгүй хэмээн дээрх судлаачид Шинжлэх ухааны үндэсний акедмимид өгсөн тайландаа бичжээ.
Мөн АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэй Модерн компаны хөгжүүлж байгаа халдвараас сэргийлэх вакцины туршилт, сүүлчийн шатны судалгаагаа долдугаар сард эхлүүлэх мэдээлэл өгчээ. Туршилтын хоёрдугаар шатанд 30 мянган хүнийг хамруулах байна. Түүний дараа наймдугаар сард Оксфордын их сургуультай хамтрах вакцины туршилт эхэлнэ.
Халдварын хяналтын мэдээлэл :
АНУ –өвчний хяналт сэргийлэлтийн төвийн өгсөн мэдээллээр өчигдөр тус улсад 20 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 834 нас баржээ.
Бразил улсын нийт халдварын тохиолдол 82800 гаруй болж, дэлхийн хэмжээнд АНУ, Их Британи Улсын дараа халдварын тохиолдлоор гуравт бичигджээ.
Солонгос улсад 56 тохиолдол, Япон Улсад 26 тохиолдол тус тус бүртгэгдлээ” гэж хэлэв.