Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б. Янжмаа “АНУ - ын өвчний хяналт сэргийлэлтийн газрын мэдээллээр зургаадугаар сарын 10ны өдөр тус улсад 17 мянга гурван зуу гаруй шинэ тохиолдол 950 нас баралт нэмж бүртгэгджээ. Нийт халдварын тохиолдол нэг сая 973 мянга гаруй хүрснээс 112 мянган хүн нас барсан байна. Одоогийн байдлаар АНУ-ын 21 муж улсад халдвар өсөх хандлагатай байгаа аж.
Бразил улсад өчигдөр 32900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1274 нас баралт нэмэгджээ. Нийт халдварын тохиолдол 772400 хүрч нас баралт 40 мянгад дөхсөн. Тус улсад халдварын тохиолдол сүүлийн таван өдрийн хугацаанд зуун мянга гаруйд хүрчээ.
ОХУ-ын халдвар өссөн дүнгээр 493600 хүрч, 6358 хүн нас баржээ. Зүүн өмнөд Азийн бүс болох Энэтхэг Улсад халдвар эрчимтэй бүртгэгдсэн байна. Лхагва гаригийн байдлаар 9900 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 286 мянга давжээ. Тус улсад 24 цагийн хугацаанд нас баралт 279 болж бүртгэгджээ.
Номхон далайн бүсэд лхагва гаригт Сингапур Улсад 451 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 38 мянга 500 гаруйд хүрсэн байна.
Япон Улсад 45 шинэ тохиолдол, гурван нас баралт бүртгэгдлээ. Шинэ халдваруудын 30 нь дотоодын халдвар бол 15 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Тус улсын хэмжээнд 1600 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 91 хүний биеийн байдал хүнд гэж оношлогджээ.
Солонгос Улсад лхагва гарагт 45 тохиолдол бүртгэгдэж, шинэ тохиолдлын 40 нь Сөүлд бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын тоо 92 болжээ.
Хятад улсад лхагва гаригт гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын 11 тохиолдол , шинэ тэмдэггүй халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Тус улсын эмнэлгийн хяналтад нийт 129 тохиолдол хамрагдсан байна” гэв