Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А. Амбасэлмаа хэлэхдээ "315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн зэвсэгт хүчний дайчдын 77 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэсэн хүмүүс батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан хүмүүс. Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 89 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 105 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 89, хүндэвтэр 16 байна. Эдгэрсэн 89 хүний 58 нь сувилалд, 16 нь гэртээ, ажиглалт тандалтын хугацаа дууссан 15 хүн байгаа" гэж хэлэв.