Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн дахинаа 7,439,000 хүн өвчилж, 417,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт шинээр 127 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8,400 гаруй хүн шинээр халдвар авсан байна. Манай хил залгаа бүсүүдэд өвчлөл өмнөх өдрөөс 70-79 хүнээр нэмэгдсэн.
Нурсултан-УБ-ын онгоцоор 175 зорчигч ирснээс 3-ыг ХӨСҮТ-д, 11 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусад хүмүүс амралтын газруудад тусгаарлагдсан. 263 хүн ажиглалтад шинээр орж, 7 хүн ажиглалтаас гарлаа" гэв.