“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг өнөө жил улс, хувийн хэвшлийн 16 лабораторид хийж буй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан хөтөлбөрийн явцын мэдээллийг өчигдөр танилцуулахад, В, С вирус илрүүлэх шинжилгээнд 1 084 840 хүн хамрагджээ. Тэднээс 156 972 нь вирусийн идэвхжил тоолуулсан байна. Ташрамд дурдахад, вирус илрүүлэх шинжилгээг улсын хэмжээнд бүх өрхийн эмнэлэгт, идэвхжил тоолуулах бол Улсын I, III төв эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, “УБ Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Бона вита”, “Аллерги мед”, “Оношмед”, “Медипас”, “Элэгний төв”, “Мед аналитик, “Гялс”, “Протлаб” лабораторид хандаарай. Илрүүлэгт хамгийн олон хүн хамрагдсан Улаанбаатар хот болон таван аймгийг зурагт үзүүлэв.
О.Оргилох