Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Манай улсад нийт 1512 хүн ажиглалтад байна. Зоонозийн төвөөс өчигдөр Сидней - Улаанбаатар чиглэлийн онгоц, 10 автобус, нэг зочид буудалд ариутгал хийсэн.
Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг өвчтэй 15 хүнийг Цэргийн эмнэлэгт байрлууллаа. Цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг тусгаарлаж, бусад хүмүүсийг тусгаарлах байруудад байрлууллаа. Эдгээр иргэдээс сорьц цуглуулах ажил өнөө өглөө эхэлсэн. Маргааш хариуг нь гаргаж танилцуулна" гэв.
119 дугаарт 207 дуудлага ирж, гадаадын 4 орноос 6 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.