Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уулын лабораторид 40 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгэрсэн иргэд 18-25 насны оюутнууд байна. Монгол Улсад коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна" гэв.