Яармагийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг 6-р сарын 15-нд нээхээр болжээ.
2010 онд барилгын ажил нь эхлээд бүтэн 10 жил царцаад байсан Яармагийн эх хүүхдийн эрүүл мэндийн төв ашиглалтанд орход бэлэн болжээ. 34 мянган ам.метр талбайтай, 880 өрөөтэй, 1500 орчим ор тавих боломжтой энэхүү төрөх эмнэлэг нь эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилд баригдаж буй томоохон бүтэээн байгуулалт гэж хэл болно.
Барилгын ажлын санхүүжилтийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, хоёр жилийн өмнөөс ажлыг эрчимжүүлсэн юм. Уг эмнэлгийг эхний ээлжинд коронавирусийн халдварын тархалтын үед халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх зорилгоор ашиглах Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс ХӨСҮТ-ийн дараагийн түшиц эмнэлгээр ашиглан ор, эрчимт эмчилгээний тасгийг бэлтгээд байна. Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн энэ барилга манай улсын эрүүл мэндийн салбарын барилгууд дотроос ЭХЭМҮТ-ийн дараа хоёрдугаарт орох том талбай бүхий эмнэлэг болох аж.