Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Зургаадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шилжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн байна.
Монголд коронавирусний халдварын 194 дэх тохиолдол бүртгэгдсэнээс 75 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 119 хүнд эмчилгээ хийж байгаа" гэв.