Ард түмнээ хайрлая намын дарга, энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй цорын ганц нэр дэвшигч Л.Гүндалай цар тахлын улмаас Тайландад “гацаж”, тус улсаас сонгуулийн сурталчилгаагаа хийж буй. Тэгвэл хилийн чанадад ажиллаж, амьдардаг нэг бус хүнийг “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшүүлжээ. Энэ нь манай сонгуулийн түүхэнд анх удаа юм байна. Тодруулбал, Ц.Нандинбаатар 21 дүгээр тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэг, М.Ариунтуяа Баянхонгор, Р.Энхтуяа Сүхбаатар аймагт өрсөлдөж буй. Хоёр бүсгүй нь Японд ажиллаж, амьдардаг бөгөөд М.Ариунтуяа нь Васедагийн их сургуульд судлаач аж. Харин Ц.Нандинбаатар нь Шведэд ажиллаж, амьдардаг юм байна.
Бэлтгэсэн: Б.Уран