Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээллийг хийлээ. Энэ үеэр коронавирусний халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэдний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насны хүн байна. Ингээд Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо эмчлүүлж байгаа 121 хүн байна. Эмчлүүлж байгаа хүндэвтэр 15 хүн байна" гэв.