Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн 24 цаг 125 мянган хүнээр өвчилсөн байна. ОХУ-д 24 цагийн дотор 8831 мянган хүн халдвар авчээ. Мөн манай оронтой хил залгаа бүсүүдэд 100 гаруй өвчлөл нэмэгдсэн байна. Эрхүү, Тувад өвчлөл нэмэгдэж байна.
Монгол Улсад одоогоор 1530 хүн ажиглалтад байна. 16 гал тэргэнд 5902 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Аюул ойрхон байгаа тул амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй" гэв.