Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.
Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал, Тандалтын зорилгоор 13 хүний сорьц, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн, Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй.
Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тэднийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ" гэж хэлэв.