Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханд нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илээргүй.
Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Халдвар авсан 44 хүн эдгэрч 16 нь сувилалд, 15 гэрт, 13 хүний хяналтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 118 хүн хөнгөн, 23 хүн хүндэвтэр байдалтай байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг байна. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна" гэж хэлэв.